About Blue Nun
Blue Nun

“БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ХИШИГ” БАРИЛДААНЫГ 9 ДАХЬ ЖИЛДЭЭ ИВЭЭН ТЭТГЭЛЭЭ

Баянзүрх хайрхан уулын хишиг барилдааныг жил бүр Бридж групп зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн барилдааныг 12 дугаар сарын 20-ны өдөр Бридж группийн салбар компани болох Эвридэй Интернэшнл ХХК, Таны Зам ХХК ивээн тэтгэж амжилттай зохион байгууллаа.

Манай групп компанийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү бөхийн барилдаан бөгөөд Монгол үндэсний их спорт бөхийн барилдааныг хөгжүүлэх, өв уламжлалаа хадгалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор 9 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Энэхүү барилдаанд аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Аймгийн арслан О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ. Шагналыг ТУЗ-ийн гишүүн, Бридж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг гардуулж баяр хүргэлээ.

Зураг №1 Их шөвөгийн дөрвөн бөх

Зураг №2 “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг энэ жил Бридж группийн салбар компани Эвридэй Интернэшнл ХХК, Таны Зам ХХК ивээн тэтгэж амжилттай зохион байгууллаа.

2015он 12-р сарын 20-ны өдөр

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.