About Blue Nun
Blue Nun

Бидний тухай

  1. Компанийн нэр: "Эвридэй Интернэшнл" ХХК
  2. Үйл ажиллагааны чиглэл: Худалдаа үйлчилгээ, Импортын бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа үйлчилгээ
  3. Алсын хараа: Салбартаа үйл ажиллагааныхаа чанараар тэргүүлж, дэлхийн хөгжлийн жишиг “Хүнсний сүлжээ”-г эх орондоо бий болгоно.
  4. Эрхэм зорилго: Хэрэглэгчиддээ үргэлж сэтгэл татам бараа үйлчилгээг хүргэн тэдний аз жаргалтай, эрүүл амьдралын сонгодог хэв маягийг тогтоон өргөжүүлнэ.
  5. Уриа: Өдөр бүр - эрүүл хүнс
  6. Нийт ажилчид: 160
  7. Салбар: Бөөний худалдааны 1 төв, Жижиглэнгийн 6 дэлгүүртэй

Ялгарах онцлог:

  • Эрэлт хэрэгцээний өөрчлөлт, хөгжил, дэлхий нийтийн хандлагад нийцсэн, нийтийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэхэд чиглэсэн худалдаа үйлчилгээний салбарын хувьд шинэлэг, онцлог үйлчилгээ болох патент бүхий Эрүүл хүнс - зөв сонголт - зохистой хэрэглээ“ иж бүрэн үйлчилгээг 2006 оноос тодорхой үе шаттайгаар нэвтрүүлж байна.
  • Эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүний “Everyday-Superfoods” тасаг байгуулан МҮХАҮТанхимийн “Ногоон шошго” бүхий хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдаалан, үйлчлүүлэгчдэд хоол хүнсний эрүүл мэндийн нөлөөлөл, хүнсний хэрэглээний мэдээллээр хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөв зохистой сонголт, хэрэглээг нь дэмжин хөгжүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн булан” ажиллуулж, мэргэжлийн хоол зүйч хэрэглэгчдэд зөвлөлгөө өгч байна.
  • Япон, Франц барааны “Тусгай тасаг” ууд нээн ажиллуулж, өөрийн импортын барааг бөөний үнээр өргөн сонголттойгоор худалдаалдаг.
  • Жижиглэн худалдааны үйл ажиллагааг хөгжүүлэн ард иргэдийг эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах гол зорилгын үүднээс бий болгосон тогтолцоо, хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан “Everyday-Франчайз систем” ийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн ба 2009 онд анхны франчайз дэлгүүрээ Өмнөговь аймагт нээсэн болно. Энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хүмүүст бид үргэлж нээлттэй байж, таатай нөхцөл боломжийг олгон харилцан үр ашигтай хамтран ажиллахад ямагт бэлэн байх болно.

Давуу тал :

  • Худалдаа үйлчилгээний салбарт 15 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, импортын худалдаагаар 12 жилийн туршлага хуримтлуулан гадаадын олон түнш харилцагчидтай байнгын найдвартай ажил хэрэгч холбоог тогтоосон
  • Гадаад бараа бүрдүүлэлт, татан авалтын бодлогоо дэлхийд болон тухайн улсдаа чанар, борлуулалтаараа дээгүүрт ордог нэр хүнд бүхий brаnd бүтээгдэхүүнүүдийг сонгон судалж хэрэглэгчиддээ хамгийн боломжит үнээр хангах хэмээн тодорхойлж ажиллаж байгаа
  • Дотооддоо байнгын ханган нийлүүлэлт хийдэг түнш , харилцагч 500 гаруй байгууллагатай хамтран ажилладаг.
  • Үйлчлүүлэгчид харилцагчдын эрх ашиг, эрэлт хэрэгцээг байнга судалж тэдний эрэлт хүсэлтийг хамтын ажиллагааныхаа цөм болгон хэрэгжүүлэн ажилладаг.

Эвридэйчүүд бид Эрүүл хүнсний худалдаа үйлчилгээг эрхэм зорилгоо болгон

Эрч хүч, боломжоо хэрэглэгч бүрийнхээ сайн сайхны төлөө зориулах болно.

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.