About Blue Nun
Blue Nun

БРИДЖ ГРУПП ИВЭЭН ТЭТГЭЖ МОНГОЛ-ЯПОНЫ ГОЛЬФЧДЫН ДУНД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



Бридж групп нь Монгол-Японы харилцааг бэхжүүлэх гүүр болж ирсний хувьд улс төр, бизнесийн салбарын төлөөллүүдийн дунд “Bridge Cup”гольфийн анхдугаар нөхөрсөг тэмцээнийг санаачилж, 2014оны 06 дугаар сарын 29 –ний ням гарагт “Туул ривер контри сайд” талбай дээр зохион явуулж, амжилттай өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд 2 орны нийт 40 гольфчдоос бүрдсэн холимог 10 баг өрсөлдлөө. Монголын талаас “Бридж” группийн Гүйцэтгэх захирал Ц. Сэдванчиг болон “Хас” банкны ТУЗ-ын дарга Ч. Ганболд зэрэг томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн 20 тоглогч, нөгөө талаас Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизу Такэнори, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобу, Марубени, Мицүй, Сүмитомо корпорацийн монгол дахь төлөөлөгчийн газрын дарга зэрэг 20 тоглогчид оролцсон байна. Тэмцээнийг багийн дүнгээр 1-3 дугаар байр шалгаруулж, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медал, мөнгөн шагналаар шагнав. Мөн хамгийн хол, ойрын цохилт гэсэн төрлүүдээр цом, мөнгөн шагналаар шилдэг тоглогчдыг шалгарууллаа.

Энэхүү нөхөрсөг тэмцээн нь 2 орны гольф сонирхогчдын хооронд анх удаа зохион байгуулагдсан ба дараа жилээс уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ тэмцээн нь Монгол-Японы найрамдалт харилцааг улам хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрснийг оролцогчид онцолж байлаа.


© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.