About Blue Nun
Blue Nun

“БРИДЖ ГРУПП”-ЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ-ЯПОН ГОЛЬФЧДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


Бридж Групп нь Монгол-Япон 2 улсын харилцааг бэхжүүлэх гүүр болж ирсэний хувьд 2 орны улс төр, бизнесийн салбарынхны дунд “Bridge Cup” гольфийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос эхлэн санаачлан зохион байгуулж энэ жил 2 дахь удаагаа 2015 оны 06 сарын 27-ний бямба гарагт “Туул ривер контри сайд” талбайн дээр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү, Монголын талаас Бридж Группын гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг болон бизнесийн төлөөллүүдээс бүрдсэн 2 орны нийт 50 орчим гольфчид оролцлоо. Тэмцээнийг багийн дүнгээр 1-3 байр шалгаруулж, цом, алт, мөнгө, хүрэл медал мөнгөн шагналаар тус тус шагнав. Мөн хамгийн хол, хамгийн ойрын цохилт гэсэн төрлүүдээр шилдэг тоглогчдыг шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнав.

Энэхүү нөхөрсөг тэмцээн нь Монгол-Японы найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд энэ жил Монгол-Япон хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” батлагдан хэрэгжих шатандаа явж буй чухал цаг үед тохиож байгаагаараа илүү онцлогтой болж өндөрлөсөн юм.

2015он 06сарын 30-ны өдөр

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.