About Blue Nun
Blue Nun

МЭДЭГДЭЛ: Everyday International компани нь Германы Langguth фирмийн албан ёсны онцгой эрхтэй борлуулагч болох тухай

МЭДЭГДЭЛ

Сайн байцгаана  уу, эрхэм хэрэглэгчдээ,

Манай компани нь 2000 оноос Германы Ланггут фирмийн бүтээгдэхүүнийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголын зах зээл дээр нийлүүлж эхлэсэн. Та бүхний сайн мэдэх Madeleine, Blue nun гэх мэт бүтээгдэхүүнүүд нь Ланггут фирмийн бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд Madeleine брэндийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж зах зээл дээр нийлүүлж байгаа тохиолдол илэрсэн. Бид Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран хуурамч бүтээгдэхүүнүүдийг илрүүлэх талаар олон ажлуудыг зохион байгуулж хуурамчаар үйлдвэрлэдэг компаниудыг илрүүлсэн билээ.

Гэтэл хэрэглэгчдийн дунд Эвридэй компани Хятад улсад хуурамчаар үйлдвэрлүүлж оруулж ирдэг гэсэн буруу ташаа мэдээлэл байдгийг манай байгууллага эрс няцааж энэхүү мэдэгдлийг хийж байна. Мэдэгдлийн баталгаа болгож Ланггут фирмтэй 2011 онд байгуулсан гэрээг баримт болгон дэлгэж байна. Энэхүү мэдэгдлийн талаар та бүхэн манай компанийн менежерүүд болон Ланггут фирмийн удирдлагуудтай шууд холбогдож харилцаж тодруулах боломжтой.

Эвридэй компанийн маркетингийн хэлтэс
2012,04,18

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.