About Blue Nun
Blue Nun

Согтууруулах ундааны зохистой хэрэглээг уриалж байна

Everyday International компаниас залуу уран бүтээлчдийг дэмжиж, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэлгэрүүлэх зорилгоор 3 сарын 16 ний үдэш Blue Sky Tower- VEGAS night clubт S Body Art Show зохион байгуулагдлаа.  “ШИНЭ ҮЕ УРЛАГ” нийгэмлэгийн шилдэг уран бүтээлчид 10 зураач модель бүсгүйчүүдийн биеэн дээр урлагийг буулгаж шилдэгийг үзэгчид алга ташилтаараа тодруулав. Мөн арга хэмжээний үеэр урилгаар ХАРАНГА, SWEETYMOTION, MOTIVE хамтлагууд оролцож оролцогчдыг хөгжөөсөн ба оройн дуу хөгжмийг DJChin , DJAnna нар хөтлөн авч явлаа. Шоуны үеэр галбир хадгалах "S" пивийг олон нийтэд танилцууллаа. Уг арга хэмжээ нь боди арт урлагийг олон нийтэд танилцуулснаараа онцлог байсан бөгөөд хүрэлцэн ирсэн гадаад дотоодын зочидын сэтгэлд хүрсэн арга хэмжээ боллоо.

Everyday International компани согтууруулах ундааны зохистой хэрэглээг залуусдаа уриалж байна.

Арга хэмжээний нийт фото зургуудыг манай http://facebook.com/EverydayCenter хуудсаар зочилж сонирхоорой.

Зохион байгуулагч - Everyday International http://every-day.mn/
Фото зургийг - New Media Creative Studio

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.