About Blue Nun
Blue Nun

Тараг хэрэглэхийн ач холбогдол

Зөв иссэн өөрийн гэсэн өвөрмөц үнэр амттай  тараг нь судасны нялцгай эд өтгөрөхөөс сэргийлэх чадавхтай хөгшин залуу ямар ч хүнд тохиромжтой  ундаа юм. Тарагны сүүн хүчлийн бактериуд нь дараах сайн үр дүнд хүргэдэг байна. Жишээлбэл:
 - Таргийг байнга уух нь холестеринийг бууруулж, ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг.
 - Тарагт бий болсон органик хүчил нь ходоодны шүүрэлд сэдэлт өгч гэдэсний хөдөлгөөнд тус дөхөм үзүүлдэг бөгөөд гэдсэнд байгаа хортой бактерийг арилгаж өтгөн хаталтаас сэргийлж чаддаг.
 - Таргийг байнга уухад нүүр царай өнгөлөг болж, нүд гэрэлтэн, шүд бэхэждэг. Тарганд кальци элбэг агуулагдаж байдаг нь яс, шүдний бойжилтод ашигтай ба  тараган дахь амин дэм А, амин дэм В2 болон аминокислота нь нүд болон үсний эрүүл мэндэд ашигтай бөгөөд арьсыг цэвэр өнгөлөг болгодог байна.
© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.