About Blue Nun
Blue Nun

Хамтран ажиллах

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД:

  1. "Эвридэй" бөөний төв 2002 оны 1О сард байгуулагдан хүнсний барааны гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, нийт 40 гаруй ажилтан ажиллагсадтай.  
    Бид ХБНГУ-ын Langguth компани, Япон улсын Suntory компани, Nissin компани, Meiji компани, Франц улсын Jacquot компани, LU компани, Belle France бөөний төв, Солонгос улсын Hite brewery компани, болон Америкаас Pringles зэрэг компаниудтай хамтран ажилладаг ба тэдний дэлхийн зах зээлд танил болсон хүнсний бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нийлүүлж Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт , Баянхонгор, Архангай аймгуудад байрладаг өөрийн байнгын 200 гаруй харилцагч, түншүүдээрээ дамжуулан хэрэглэгч, худалдан авагч нарт хүргэж үйлчилдэг. Мөн Улааанбаатар хотод Эвридэй сүлжээний 5 супермаркетээр өөрийн импортын барааг хамгийн хямдаар худалдан борлуулж байна. Бидний гол зорилтуудын нэг нь хэрэглэгчдийн хэрэглээний хандлага, эрэлт хэрэгцээг байнга судлан, бараа бүрдүүлэлт нэр төрлөө шинэчлэн сайжруулж бөөнөөр худалдах, зах зээлд эзлэх байр сууриа хадгалан дээшлүүлэх юм. 
  2. Өргөн хэрэглээний чанартай, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан эрүүл мэндийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүнүүдийн бөөний худалдаа, ханган нийлүүлэлт
  3. Био, органик, натурал бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хамтын ажиллагаа
  4. Хүнсний худалдаа эрхлэгчидтэй франчайзингийн хэлбэрээр хамтран ажиллах
  5. ХАА-н бүтээгдэхүүн, био органик, натурал бүтээгдэхүүний  Distribution center-ийн хэлбэрээр хамтран ажиллах

Дээрхи чиглэлүүдээр хамтран ажиллах бизнес эрхлэгчид та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.