About Blue Nun
Blue Nun

Green Tea-ийн төлөөлөгч Монголд ирлээ

"Эвридэй Интернэшнл" ХХК-ын томоохон түнш болох Япон улсын Green Tea компани нь жил бүр, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээг тэлэх, Монголын зах зээлд нийлүүлэгдэх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах, Монгол хэрэглэгчидийг илүү судлах зорилгоор төлөөлөгчөө явуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд 11-р сарын 25-27-ны хооронд ноён Казама Тэрүаки айлчлан ирж 4 төрлийн Япон пастаны амтлагч, шинэ төрлийн амттаны амталгаа хийн хэрэглэчидээс судалгаа авлаа. Мөн "Эвридэй Интернэшнл" ХХК-ийн Everyday сүлжээ дэлгүүрүүд, шинээр нээгдсэн кафены талаар өөрийн үнэтэй зөвлөгөөнүүдийг бидэнтэй хуваалцсан үр дүнтэй 3 хоног болж өнгөрлөө. Удахгүй Evevryday сүлжээ дэлгүүрийн үйлчлүүлэгч та бүхэнд Японы шинэ төрлийн брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.